Сирид гарсан хүмүүнлэгийн хямралыг хэлэлцэх олон улсын бага хурлыг хүлээж авахад бэлэн байна гэж Кувейтын эрх баригчид зарлан мэдээлэв. Ийм бага хурлыг зарлан хуралдуулах нь зайлшгүй чухал гэж урьд НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн хэлсэн билээ. НҮБ-ын дүгнэснээр эдүгээ Сири улсын бараг 2,5 сая оршин суугчад хүмүүнлэгийн тусламж шаардагдаж байна. Тус улсын 500 мянга гаруй оршин суугч гэр орноо арга буюу орхин зугтаж, өөр улс орнуудад шилжин суусан юм.