Египетийн «Лалын ахан дүүс» нөлөө бүхий хөдөлгөөн Сири улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцож үл болохыг мэдэгдээд байдлын ийм даамжрал «тун аюултай хор уршигтай болж мэдэхийг» анхааруулав. Лалын хөдөлгөөнөөс өнөөдөр тараасан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Хөндлөнгөөс оролцох хэрэг явдал сирийн нутаг дэвсгэрийг бутаргаж, ойр хоорондын дайсагнал үүсгэж, иргэний дайн дэгдээх хор холбогдолтой болж мэднэ гэж тус хөдөлгөөн үзэж байна. Ийм нөхцөлд Сири улс хөл дээрээ зогсож чадахгүй. Түүнийг тусгаар улсуудын цэсээс хасах юм гэж мэдэгдэлд заажээ. Үүний хамт «Лалын ахан дүүс» хөдөлгөөн Сири улсын өнөөгийн ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулахын төлөө байна.