Сирийн сөрөг хүчин улс орны өнөөгийн удирдагч Башар Асад 2014 оны ерөнхийлөгчийн сонгууль хүртэл засгийн эрхэнд байх тухай хямралыг зохицуулах бүх төслийг няцааж байна гэж Сирийн сөрөг ба хувьсгалт хүчний Үндэсний эвслийн удирдагч шейх Ахмед Муаз аль-Хатыб «Аль-Жазира» телевизэд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. Женевэд хуралдсан «Үйл ажиллагааны хэсгийн» тохиролцоог үндэслэх хямралаас гаргах харилцан найр тавьсан хувилбар бий болсон тухай арабын ба өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжласны дараа тэрээр ийнхүү мэдэгджээ. Ливаны «Ан-Нахар» сонинд бичснээр Дамаскад НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими мөргөлдөөнд татагдан оролцож байгаа бүх талтай ирээдүйн төлөвлөгөөг хэлэлцэж байна. Ойрын үед эрх баригчид ба сөрөг хүчинд тохиромжтой шилжилтийн засгийн газрын бүрэлдэхүүнийг зохицуулж мэднэ. Сирийн удирдагч түүнд засгийн эрхийг уламжлах юм. Асад улс төрийн тавцнаас зайлах гээгүй. Тэрээр ирээдүйн ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэж сонин үзэж байна. Дамаскын албан ёсны эх сурвалжаас энэ тухай нийтлэлийг тайлбарлаагүй.