Японы эргийн харуул Зүүн Хятадын тэнгист Сенкаку арлуудын эргэн тойрны усан бүсийг хамгаалах тэнгэсийн тусгай отрядыг байгуулж байна. Япон улс эдгээр арлыг тойрсон нутаг дэвсгэрийн асуудлаар БНХАУ-тай маргалдаж байна. Эдгээр арлыг Хятад Дяоюйдао хэмээн нэрлэж, өөрий нь нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үзэж байна. Японы тусгай отряд мөн бүст үргэлж цөмрөн орж байгаа БНХАУ-ын эргүүлийн хөлөг онгоцуудыг сөрөн зогсох ёстой.

Арлуудыг хамгаалах тусгай отрядын бүрэлдэхүүнд чухам ямар хүчин орсныг мэдээлээгүй. Шинэ анги салбар Исгаки аралд байрлана. Энэ арал японы хууль ёсоор Сенкаку арлуудад захиргааны талаар хамаарагдаж байна.

Энэ оны 9-р сарын 11-нд японы засгийн газраас эдгээр хүн амьтангүй алс бөглүү арлуудын нэг хэсгийг япон эздээс нь худалдан авснаас хойш Сенкаку олтригийг тойрсон маргаан улам ширүүсэв. Энэ ажил явуулга Токиогийн эрхийг бэхжүүлэхэд чиглэгдсэн гэж Бээжин үзэж байна. Түүнээс хойш хятадын хөлөг онгоцууд японы талын эсэргүүцлийг үл тоомсорлон эдгээр арлын  бүст 19 удаа цөмрөн ороод байна.