БНАСАУ-ын тив хоорондын баллистик пуужин зохион бүтээх ажил нь нэлээд урагш ахисан боловч одоогоор цөмийн цэнэгий нь бүтээж чадахгүй байна гэж Өмнөд Солонгосын засгийн газраас санхүүжүүлж байгаа Солонгосын батлан хамгаалахын судлалын хүрээлэнгийн ажилтан японы «Никкеи» сонинд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. Пхеньян тусгал нь 6,7 км-ээс хэтрэхгүй баллистик пуужинтай гэж урьд үзэж байсан. Гэвч 12-р сард Пхеньян 10 мянга гаруй км зайг давж мэдэх пуужин хөөргөв. Өөрөөр хэлвэл одоо Пхеньян АНУ-ын нутаг дэвсгэрт байгаа байг сөнөөж мэднэ гэж өмнөд солоногосын шинжээч өгүүллээ. Солонгосын хүрээлэнгийн мэргэжилтнүүд умард солонгосын пуужингийн анхны угсралтын эд ангийг судлаад ийм дүгнэлт хийжээ. Өмнөд Солонгосын цэргийнхэн түүнийг Шар тэнгисийн ёроолоос дээшээ гаргажээ. Үүний хамт цөмийн цэнэг бүтээх зорилгоор Пхеньян нөр их ажил хийх ёстой гэж хүрээлэнгийн ажилтан тэмдэглэв. Түүнчлэн Пхеньян цэнэг маш өндөр температур, доргионыг тэсч гарах технологийг боловсруулах ёстой.