Оросын оршин суугчид ерөнхийлөгчийн сонгуулийг шувтарч байгаа оны гол үйл явдал, Путиныг гол улс төрч хэмээн үзэж байгааг Бүх оросын олон нийтийн саналыг судлах төвөөс явуулсан санал асуулгын үр дүн харуулав. Санал асуулгад оролцогчидын 49 хувь нь ерөнхийлөгчийн сонгуулийг оны гол үйл явдал хэмээн үзсэн хийгээд Крымскад болсон үер хоёрт, авилгалыг тойрсон шуугиан маргаан гуравт оржээ. Ойрхи Дорнодын байдал тухайлбал Сирийн мөргөлдөөн болон Египетийн эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ оны олон улсын гол үйл явдал хэмээн оросын оршин суугчид үзэж байна.