Япон дахь америкийн цэргийн баазуудын асуудлыг сайн мэдэх АНУ-ын талаархи мэргэжилтэн, парламентын депутат Фумио Кисида Японы ГХЯ-ны шинэ тэргүүн болно. Орон нуттгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар бүх нийтийн сонгуульд тэргүүлсэн Либерал-ардчилсан намын тэргүүн Сизо Абэ ийм шийдвэр гаргажээ. Өнөөдөр парламент Абэг улс орныхоо ерөнхий сайдаар сонгоно. Одоо тэрээр ирээдүйн засгийн газраа эмхлэн байгуулж дуусч байна. 55 настай Фумио Кисида парламентын доод танхимд долоон удаа сонгогдсон хийгээд урьд Окинавагийн хэрэг эрхлэсэн төрийн сайд байсан юм. Японы шинэ ерөнхий сайд дипломат үйл ажиллагаандаа АНУ-тай харилцах харилцаанд гойд анхаарал тавихийг түүнийг ГХ-ийн сайдаар томилсон явдал нотлон харуулав. Сүүлийн үед япон-америкийн харилцаа бага зэрэг хүйтрэв. Энэ нь Токио Окинава дахь америкийн тэнгисийн явган цэргийн Футэмма нисэх хүчний баазыг өөрчлөн байрлуулах асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаатай холбоотой гэж ИТАР-ТАСС агентлаг тэмдэглэв.