«Зүүн Сибирь-Номхон далай» хоолойн сүлжээний 2 дахь ээлжийг ашиглалтад оруулснаар Орос улсын дорнод бүс нутгийн дэд бүтцийн боломж нэлээд өргөжинө гэж ерөнхийлөгч Владимир Путин 2 дах ээлжийг ашиглалтад оруулах ёслол дээр телевизээр харилцах дэглэмээр үг хэлж тэмдэглэв. Путины хэлснээр хоолойн сүлжээ Номхон далайн эрэг хавьд гарсан нь манай орны эдийн засагт чухал үйл явдал боллоо. «Энэ онд Япон, АНУ, Өмнөд Солонгос, Сингапур, Тайваны түншүүд маань бүтээгдэхүүнийг худалдан авсан хийгээд «Зүүн Сибирь-Номхон далай» хэмээн нэрлэсэн шинэ холимог шатахуун олон улсын зах зээлд гарсан 2 дахь ээлжийг ашиглалтад оруулснаар боломж өргөжиж, дамжуулах нефть жилд 30-45 сая тоннд хүрч мэднэ. Орос улс «Зүүн Сибирь-Номхон далай» хоолойгоор нефтиэ Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад нийлүүлж, дотоодын зах зээлд ч гаргаж байна.