Түвдийн буддын шашинтнуудын тэргүүн арван дөрөвдүгээр Далай Лам Тензин Гьяцо Дели хотноо 12-р сарын 24-27-ны хооронд оросын мянгаад мөргөлчидэд зориулж ном айлдана. Наймдугаар зууны Шантидев гүн ухааны сургаал болон анагаах ухаанд зориулсан айлдвар байх юм гэж “Түвдийг хадгалан үлдээхийн төлөө” сангийн захирал Юлия Жиронкина мэдэгдсэн байна. Оросын буддын шашинтнуудад зориулсан ном айлдвар 2009 оны 11,12-р саруудаас эхтэй гэж тэр ярьсан байна. Урьдах жилүүдийн нэгэн адил энэ ном айлдварт оролцогчид хувийн асуултаа Далай ламаас асууж болох юм. Энэ ном айлдварт зөвхөн буддистууд ч биш өөрийнхөө оюун санааны хөгжилд анхаардаг хэн бүхэн оролцож болно гэж зохион байгуулагчид нь ярьсан байна.