Оросын хий Хятад улсад маш хэрэгтэй гэхдээ тус улс үнийг унагахын тулд таамаглалын тоглоомыг тоглож байна. ОУ ийм өгөөшөнд унах болоогүй. Үүнээс болоод л “Алтай” хий дамжуулах хоолой барих гэрээнд 2012 онд гарын үсэг зураагүй юм. Эрчим хүчний аюулгүй байдлын үндэсний сангийн ерөнхий захирал Константин Симонов «Оросын дуу хоолой» радиод ингэж мэдэгдлээ.

Хятад улс байдаг л арилжааны заль хэрэглэж байгаа бөгөөд хэрвээ хямд үнэ санал болгохгүй бол өөр хий олно гэдэгт ОУ-ыг итэгүүлэхийг оролдож байгаа юм гэж Константин Симонов үзэж байгаа юм.

«Хэлэлцээрийн үеэр Хятад улсад өөрт нь олборлож байгаа хийн үнэ нэмэгдэнэ гэсэн таамаглал гарсан юм. Ер түүний үнэ нь хэт өндөр юм. Харин хятадууд өөрсдөө олборлолтын тухай тэс ондоо тоо баримтуудыг дурдаж байгаа юм. Таамаглалаар тоглох нь ихэд дэлгэрсэн парктик юм. Ийм учраас бид хямд үнэтэй хийн гэрээнд гарын үсэг зурахгүй байгаа нь маш зөв юм» гэж Константин Симонов ярилаа.

Занарын хий олборлолтоор зөгнөлийн үсрэлт хийхээр төлөвлөж байгаа гэж хятадууд хэлэлцээрийн үеэр байнга ярьж байгаа юм. Гэхдээ хоёр нөхцөл байдлаар хязгаарлагдаж байгаа гэж Константин Симонов үзэж байна. Занарын чулуулагаас хий олборлоход шаардлагатай хэмжээний ус болоод технолог хятадуудад байхгүй юм. Усны оронд агаар юм уу, гелий ашиглах талаар хэлэлцээр хийгдэж байгаа юм.

Гэхдээ одоохондоо энэ нь зүгээр л нэг яриа байгаа юм. Технологийн ийм үсрэлт хийгдэх эсэх нь одоо тодорхой бус байна. Канад, Австрал улсууд метаны болон занарын хий гаргаж авах технологоо хятадтай хуваалцах нь юу л бол. Гадаадын хийн төслүүдэд хятад улс оролцож байгаа мэт яриа нь хэлэлцээрийн үед ОУ-д дарамт үзүүлэх гэсэн арга мэх юм гэж Константин Симонов тэмдэглээд:

«Хэлэлцээрийн байр сууриа Хятад улс дээшлүүлж байгаа юм. Орос улсаас хямд үнэтэй хий авхын тулд оросын хий хятадад хэрэггүй мэт дүр эсгэж байгаа юм. Бид эгээ ч ийм өгөөшөнд унадаг улс бишээ. Эцсийн дүнд хэрвээ бид олон шинжээчдийн тооцож байгаагаар санадралд орохгүй бол Хятад улстай удаан хугацааны тохиромтой үнэтэй сайн хэлэлцээр байгуулж л таараа. Тайван байж хүлээцтэй ханддаг занг хятадуудаас сурах шаардлагатай байна» гэлээ.

2013 оны оросын гайхамшигтай төсөл Хятад улстай хийж байгаа хийн хэлэлцээрт ОУ-ын байр суурийг бэхжүүлж байгаа юм. Эдгээр нь Якутын Чаендины орд газрыг эзэмших болон Якут-Хабаровск-Владивосток хий дамжуулах хоолой барих төслүүд юм. “Алтай” хий дамжуулах хоолойн талаарх хэлэлцээрээс ОУ Владивосток дахь хий шингэрүүлэх завод барих хэлэлцээрт анхаарлаа илүү хандуулах шаардлагатай байна. Түүнийг 2013 онд барьж эхлэх юм. Энэ л хамгийн зөв шийдвэр гэж Симонов үзэж байна.

«Владивосток хотын заводод шингэрүүлсэн байгалын хийг зөвхөн хятад ч биш Ази тивийн бусад улсууд худалдаж авах юм. Ази тивийн хийн хэрэглээ улам өснө гэдэг нь тодорхой. Бүх таам аглалууд ч ингэж гарч байгаа юм. Хятадаас илүү тохиромжтой хийн үнийг олж авахын тулд оросын хийн төлөөх өрсөлдөөнийг нэмэгдүүлэх шаардлагатай байна» гэж Симонов хэллээ.

Хятад улстай хийн талаар 2013 онд хийх хэлэлцээрт ОУ эдгээр шинэ төслүүдийн өнгөн дээр байр сууриа илэрхийлэх болно. Оросын “Газпром” нэгдлийн тэргүүн Алексей Миллер саяхан Хятад улсад хийг хоолойгоор болон шингэрүүлсэн байгалын хийн хэлбэрээр нийлүүлэх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Мөн Якут-Хабаровск-Владивосток хий дамжуулах хоолойгоос Хятад улс руу салаа барихыг санал болгосон байна.