Байнгын гишүүдийн тоог нэмэгдүүлэх замаар НҮБ-ын АЗ-ийг өргөжүүлэхийг ОУ дэмжиж байна. ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров өнөөдөр ингэж мэдэгдлээ. Шинэ байнгын гишүүнээр Энэтхэг, Бразил улсуудыг элсүүлж болох юм гэж тэр үзэж байна. АЗ-ийн шинэчлэл бол маш эмзэг асуудал юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд харилцан тохиролцоонд хүрэх шаардлагатай.

НҮБ-ыг шинэчлэн өөрчлөх асуудал бараг л байгуулагдсан 1945 оноос л яригдсан юм. Сүүлчийн удаа НҮБ-ын АЗ-ийг 1965 онд 11 гишүүнээс 15 болгож өөрчилсөн юм. Хориг тавих эрхтэй түүний байнгын гишүүдийн тоо өөрчлөгдөөгүй юм. Энэ эрхийг АНУ, Их Британи, Хятад, Орос, Франц улсууд эдлэж байна. Үлдсэн байнгын бус гишүүдийг жил бүр ротацийн зарчмаар тус байгууллагын гишүүн 193 улсаас сонгодог юм. Тус байгууллагад шинэчлэл өөрчлөлт шаардлагатай гэдэгт НҮБ-ын гишүүн бараг бүх улс итгэлтэй байна. Үүнийг яаж хийх вэ гэдэг дээр сөргөлдөж байгаа юм. Харилцан тохиролцоонд хүрэхэд холоо байна.

АЗ-ийн бүрэлдхүүн нь “дэлхийн хамтын нийгэмлэгийн олон талыг харуулж байх ёстой” гэж Сергей Лавров англи хэл дээр явагддаг Раша Тудей сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

"Өөрчлөлт шинэчлэлийг бид дэмжиж байгаа ба эдийн засаг, санхүүгийн шинэ тэргүүлэгчид болж байгаа, хөгжиж байгаа Энэтхэг, Бразил улсууд АЗ-ийн бүрэлдхүүнд орох ёстой гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ тэднийг байнгын шинэ гишүүдээр элсүүлвэл бид зөвхөн дэмжих болно. Мэдээж хэрэг байнгын шинэ гишүүдийн орон тоо бий болгох шийдвэр гарсан дараа шүү дээ. Энэ асуудал НҮБ-д томоохон хагарал үүсгэнэ гэж Сергей Лавров ярилаа.

Бразил, Герман, Энэтхэг, Япон улсуудыг АЗ-ийн байнгын гишүүд болгох тухай асуудлыг сүүлийн жилүүдэд маш идэвхитэй хэлэлцэж байгаа юм. Япон улсыг элсүүлэхийг Хятад улс эрс эсэргүүцэж байгаа юм. Харин түүний оронд Өмнөд Африк улсыг элсүүлэхийг Бээжин уриалж байгаа юм.

АЗ-ийн бүтэц орчин цагын дэлхий ертөнцийн бодит байдлаас хоцрогдож байна гэж Стратегийн үнэлгээ, судалгааны оросын хүрээлэнгийн ерөнхийлөгч Александр Коновалов үзээд

"Чухам яагаад Хятад улс байнгын гишүүн байхад Энэтхэг улс гишүүн бус байгаа нь одоо гот ойлгомжгүй байгаа юм. Яагаад Хятад улс АЗ-д багтдаг, Бразил багтдаггүй юм бэ? Шинэ байнгын гишүүдийг чухам яаж элсүүлэх вэ гэдэг нь маш том асуудал болоод байна. НҮБ тодорхой шийдвэр гаргаж чадахгүй байна гэж байнга шүүмжилдэг юм. Хэрвээ хориг тавих эрхтэй байнгын гишүүдийн тоог нэмэгдүүлвэл нийтлэг шийдвэр гаргахад хүндрэлтэй болно" гэлээ.

Орон тооны өөрчлөлт хийхээс илүү асуудал НҮБ-ын АЗ-д байгаа гэж Улс төрийн шинжилгээний оросын олон улсын хүрээлэнгийн захирал Евгений Минченко үзэж байна.

"НҮБ-ын АЗ-ийг үл тооход чиглэгдсэн технологийг сүүлийн үед нэг бус удаа хэрэглэсэн нь гол асуудал юм. АЗ-тай тохиролцолгүйгээр цэргийн ажиллагаа явуулах гэх мэт. Жишээ нь АЗ шийдвэр гаргаж тогтоол баталсныг дараа нь өргөтгөсөн байдлаар ашигласан явдал хүртэл гарч байсан юм. Ливи улсын дээгүүр нислэггүй бүс байгуулсан явдал үүний илрэл юм. Энэ нь дараа нь өргөн хэмжээний цэргийн ажиллагаа болон хувирсан юм" гэж Евгений Минченко хэллээ.

НҮБ-ын байнгын 5 гишүүдийн хориг тавих эрх нь гол бул чулуу юм. Эдгээрийн тусламжтайгаар тус байгууллагын ямарч шийдвэрийг боогдуулж болно гэдгийг нэг бус удаа харуулсан юм.