Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Орос болон Энэтхэг улсуудын хооронд хоёр талын хамтын ажиллагааны тухай нилээд хэдэн баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Тухайлбал, Орос улсын шууд хөрөнгө оруулалтын сан болон Энэтхэгийн банкны хооронд шууд хөрөнгө оруулалтаар дэмжлэг үзүүлэх тухай харилцан ойголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.Энд нэг тэрбум доллар хүртэл хамтарсан хөрөнгө орууллатын тухай яригдаж байна. Түүнчлэн, энэтхэгийн “Маханагар телефон нигам Лтд” компани болон оросын “НИС” /НИС-ГЛОНАСС/ компаний хооронд харилцан ойлголцлын тухай санамж бичигт гарын үсэг зурав.

Орос улсын соёлын яам болон Энэхтэг улсын хооронд 2013-2015 онуудад соёлын солилцооны хөтөлбөрт гарын үсэг зурж, ОХУ ын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Энэтхэгийн засгийн газрын шинжлэх ухаан, технологийн яамны хооронд шинжлэх ухаан, технологи болон шинэтгэлийн салбарт хамтран ажиллаах санамж бичигт гарын үсэг зурлаа. Түүнчлэн, ОХУ-ын ГХЯ Энэтхэгийн ГХЯ-ны хооронд 2013-2014 онуудад зөвлөлдөх тухай протоколд гарын үсэг зурлаа. Мөн ДХУ-ын явцад “Вертолеты России” компани болон энэтхэгийн “Элком систенз прайвит Лтд” хооронд хамтарсан үлйдвэр байгуулах тухай гэрээг үзэглэв.

Түүнчлэн,“ФармЭко” болон энэтхэгийн “Элдер ФармасьютикалсФ” компаний хооронд харилцан ойлголцоын санамж бичигт гарын үсэг зурсан төдийгүй ОАО ”НИС“ болон энэтхэгийн “ТАТА консалдинг серисиз” компаниудын хооронд стартегийн түншлэлийн гэрээг байгуулав.