Умард-Солонгосын ЦТАК агентлагийн даваа гаригт уламжилснаар, Ким Чен Ирын нэрэмжит олон улсын шагналыг бий болгожээ. Энэхүү шагналыг “дэлхий дахины энх тайван болон үндэсний тусгаар тогтнолыг хамгаалахад болоод соёлыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан улстөрийн зүтгэлтэнүүд, нэртэй эрдэмтэд болон бизнес эрхлэгчдэд гардуулах юм”. Ким Чен Ирын нэрэмжит энэхүү шагналын Алтан медалийг, Батламжийн хамт их удирдагч асны төрсөн өдөр 2-рс арын 16-нд гардуулж байх юм. Энэ өдрийг БНАСАУ- ад үндэсний баярын бөгөөд “Гэрэлтэх одны өдрөөр” тунхаглажээ. Түүнчлэн, ЦТАК агентлагийн уламжилснаар, Энэтхэгийн нийслэл Нью-Делид энэхүү шүагналыг гардуулах олон улсын комисс байгуулагджээ. Ким Чен Ир өнгөрсөн оны 12-р сард ээлжит аялалынхаа үеэр зүрхний шигдээсний улмаас нас баржээ.