Оросын эрдэмтэд холбооны хосгүй системийг бүтээгээд байна. Үүнийг ОХУ ын баруун-хойд хэсгийн Карелийн БНУ-ын Петрозаводскийн их сургууль дээр боловсруулжээ.

Энэхүү төхөөрөмж нь газар дор хүнд нөхцөлд ажиллах боломжтой юм. Энэ нь уурхайчидтай болон диспетчертэй гар утасны холбоог ашиглан холбоо барихад зориулагджээ. Петрозаводын их сургуулийн мэргэжилтэнүүд Сибирийн Кузбассын нэгэн уурхайд утасгүй холбоог тогтоогоод байна. Энэ систем нь одоогийн байдлаар дэлхийд ижилгүй юм гэж Петрозаводскийн их сургуулийн физик-техникийн факультетын доцент Алексей Мощевикин үзээд

«Аюулгүй байдлын нэмэгдүүлэх чиглэлүүдийг нэг бол уурхайн гүнд байгаа хүмүүсийн тухай мэдээллээр диспетчерыг хангахад оршино. Түүнчлэн, гар утасны холбооны авиагаар уурхайчдыг хангах шаардлагатай. Чухамдаа үүн рүү манай технологи чиглэж байна» гэлээ.

Уурхайчдын газрын гүнд авч орж байгаа рацууд нь тусгай дохиогоор тоноглогдсон.Энэ төхөөрөмж нь газрын дээр, диспетчерын дэлгэцнээ ямар төхөөрөмж байгааг дамжуулдаг. Уг системд дамжуулах төхөөрөмж байна. Уурхайд газар сайгүй байрлуулсан тэдгээр төхөөрөмжүүд нь радио дохионы хүлээн авах тогтвортой бүсийг тэлж байгаа юм. Тиймээс газар дор ажилчид олон километрийн цаанаас бие биенээ рациар сонсох боломжтой гэж Петрозаводын их сургуулийн физик-техникийн тэнхимийн доцент Сергей Подрядчиков тэмдэглээд

«Энэхүү системийг туршиж үзэхэд нилээд сайн болохоо харуулжээ. Тухайн тохиолдолд уг системийн туршилтын хугацаа явагдаж байгаа бөгөөд хагас жилийн хугацаанд бусад уурхайнуудад хэрэглэгдэнэ” гэв.

Петрозаводын их сургуулийн шинэтгэлийн боловсруулалтуудыг оросын төдийгүй гадаадын томоохон компаниуд сонирхож байна. Учир нь одоо Орос улсад уурхайчид нь тогтвортой, найдвартай утасгүй холбоотой уурхай цөөхөн байдаг юм.