ШХАБ-ын хүрээнд хамтран ажиллах нь ОУ-ын хувьд гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байсан, байх ч болно. Ерөнхийлөгчийн ШХАБ-ын хэрэг эрхэлсэн тусгай төлөөлөгч Кирилл Барскийн “ОДХ” радиод зориулан бичсэн өгүүлэлд ингэж өгүүлсэн байна. Энэ байгууллагатай хамтран ажиллах дэлхий дахины “сонирхол” өсөж байгааг Барский өнгөрч буй оны гол онцлог гэж нэрэллээ.

2012 онд ШХАБ дэлхий дахинд болон бүс нутагт өөрийн байр сууриа олж авсан, өөрийн үйл ажиллагааныхаа утга агууллагыг гүнзгийрүүлсэн болон өөрийн институтчлэгдсэн хөгжил зэрэгт итгэлтэйгээр ургаш ахилаа гэж Кирилл Барский өөрийн өгүүлэлдээ бичсэн байна. Хөрш улсуудтайгаа хамтран ажиллах найдвартай талбарын хувьд ШХАБ-ыг хүлээн зөвшөөрөх байдлыг шинэ элемент гэж тооцож болно.

ШХАБ-ын ажилд оролцож байгаа ажиглагч юм уу, яриа хэлэлцээний түншүүд болон харилцан ажиллагаагаа нийцүүлэх гэж оролдож байгаа хөршүүд улам бэхжиж байгаа ШХАБ-ын “цөмийн” үндсэн дээр бүс нутгийн харилцан хамтын ажиллагааг нягтруулахын төлөө байгаа юм. ШХАБ-тай хамтран ажиллах дэлхий дахины “сонирхол” өсөж байгаа нь өнгөрч буй оны гол онцлог юм.

2012 онд Афганистан улс тус байгууллагын ажиглагчийн, Түрк улс яриа хэлэлцээний түншийн статустай болсон байна. Тус байгууллагын үйл ажиллагаанд яриа хэлэлцээний түншийн хувьд оролцож байгаа Белорусс, Шри-Ланка улсууд ШХАБ-ын ажиглагчийн статустай болох албан ёсны өргөдлөө өгөөд байна.

Мөн Азербайжан, Армен, Бангладеш улсууд өргөдлөө өгсөн байна. ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болохын төлөө Энэтхэг, Пакистан улсууд өрсөлдөж байна. ШХАБ-д шинэ гишүүн элсүүлэхэд шаардлагатай засаг захиргаа, санхүү, хууль эрх зүйн нөхцлүүдийг зөвшилцөх ажил үргэлжилж байна. Эдгээр ажлуудыг дуусгаснаар тус байгууллагыг өргөжүүлэх зам нээгдэх юм.

ШХАБ газар зүйн байрлалын хувьд маш их сөргөлдөөнтэй, олон асуудалтай, олон талаас нь авч үзвэл ядуу зүдүү, олон төрлийн аюул сорилтод өртөмтгий бүс нутагт байрладаг юм. Зөвхөн Афганистан улстай хөрш байна гэдэг ямархуу болохыг та бүхэн ойлгож байгаа бизээ. Тогтвортой байдлыг дэмжих нь хөгжлийн зайлшгүй нөхцөл гэсэн уриа нь ШХАБ-ын гишүүн улсуудын бүс нутгийн хамтын ажиллагааны гол мөрдлөг юм.

ШХАБ 2012 онд болсон аюулгүй байдлын хүндрэлтэй сорилтуудад алан хядах ажиллагаа, мансууруулах бодисны суваг болон хил дамнасан зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх салбаруудын хамтын ажиллагааны “хэмийг” эрс дээшлүүлэх байдлаар хариуллаа. Бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал, энх тайванд аюул учруулах нөхцөл байдал тулгарсан үед ШХАБ хариу өгөх улс төр, дипломат арга хэмжээний талаарх шинэчилсэн тогтоолыг баталлаа.

2013-2015 оны алан хядах ажиллагаатай тэмцэх хөтөлбөрийг сайшаасан байна. 2014 он ойртох тусам Афганистаны асуудал бүс нутгийн бүх улсуудын хувьд хурцаар тавигдаж байна. Афганистан улсад зориулан хийгдсэн НҮБ-ын болон янз бүрийн олон улсын уулзалт дээр афганы үйл хэрэгт өөрсдийн хандлагыг нягт зохицуулж ирсэн ШХАБ-ын гишүүн улсуудыг энэ асуудал мэдээж хэрэг зовоож ирсэн.

Аюулгүй, тогтвортой байдлыг амжилттай хангах байдлын салшгүй нэг хэсэг болсон хүн амын хөдөлмөр эрхлэлтийг хангах, эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалт сэргэж байгаа Төв Азид ШХАБ-ын хүрээн дэх эдийн засгийн хамтын ажиллагаа маш чухал юм гэж Барский тэмдэглэж байна. ШХАБ-ын хүрээнд төслийн үйл ажиллагааг цаашид хөгжүүлэх үйл ажиллагааны цэсийг баталсан явдал Бишкект болсон засгийн газруудын тэргүүнүүдийн хуралдааны тодорхой үр дүнгүүдийн нэг юм. Эдгээрийн хэрэгжилтийг ШХАБ-ын Банк хоорондын нэгдэл болон Ажил хэрэгч зөвлөлд нэгтгэх юм.

ШХАБ-ын хүрээний практик хамтын ажиллагаа өнөөдөр дэд бүтэцийн байгуулалт, өндөр технолог, теле харилцаа холбоо, хөдөө аж ахуй, цахим худалдаа зэргийг хамарч байна. ШХАБ-ын эрчим хүчний клубыг ажиллуулж эхэлсэн явдал 2012 оны гол дэвшил байлаа. Эрчим хүчний клубт ШХАБ-ын ажиглагч гишүүн Афганистан, Иран, Монгол, Пакистан улсууд болон яриа хэлэлцээний түнш Белорусс, Шри-Ланка улсууд нэгдэхэд бэлэн байгаа нь маш чухал юм.

ШХАБ бол соёл, хүмүүнлэг, боловсролын хамтын ажиллагааны талбар юм. Өнгөрч буй жил анхны төгсөгчиддээ дипломоо гардуулж өгсөн ШХАБ-ын сүлжээний Их сургуулийн төслийг хэрэгжүүлэх шинэ шат боллоо. ШХАБ-ын хүрээнд хамтран ажиллах нь ОУ-ын хувьд гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байсан, байх ч болно.

Ойрын үед оросын талд ШХАБ-ын ажил хэрэгт нэмэлт хувь нэмэр оруулах боломж нээгдэх юм. 2013 оны 1-р сарын 1-нээс, сүүлийн 6 жил ШХАБ-ын Ажил хэрэгч зөвлөлийг тэргүүлсэн, төрийн болон улс төрийн нэрт зүтгэлтэн ОУ-ын төлөөлөгч Д.Мезенцев Тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга болох юм. 2014-2015 онуудад манай улс ШХАБ-ыг даргалах юм. Энэ хариуцлагатай ажлыг гүйцэтгэх бэлтгэл ажлийг аль эртнээс эхлээд байна гэж ерөнхийлөгчийн ШХАБ-ын хэрэг эрхэлсэн тусгай төлөөлөгч Кирилл Барский өөрийн өгүүлэлдээ бичсэн байна.