Байгалийн сүйрлүүд болон техногены ослуудын улмаас 2012 онд 140 орчим тэрбум долларын эдийн засгийн хохирол учирчээ. Ийм тоо баримтуудыг швейцарийн давхар даатгалын Swiss Re компани гаргажээ. Өнгөрсөн жил энэхүү үзүүлэлт нь 120 тэрбум доллароос доогуур байсан юм.

Швейцарийн илтгэлийн дагуу, 2012 онд АНУ-ын санхүүгийн төлөвлөгөөнд сүйрэл жинтэй цохилт өгсөн юм. Ган гачиг, нилээд хүчтэй далайн салхи болон 10-р сард гарсан “Сэнди” хар салхи нь 45 тэрбум долларын хохирол америкчуудад авчирсан. Нөгөөтэйгүр, АНУ-д учирсан байгалийн сүйрэл нь тийм ч айхтар хүчтэй байгаагүй гэж Москвагийн техникийн их сургуулийн дэлхийн эрчим хүчний тулгамдсан асуудлын лабораторийн эрхлэгч Владимир Клименко тэмдэглээд

«АНУ-д гарсан хар салхи нь түүхэн дэхь өмнөх жилүүдийн хийгээд, ялангуяа, энэ жилийн хар салхинуудын хамгийн хүчтэй нь яавч биш. Хачирхалтай нь байгалийн сүйрлүүдэд хөгжилтэй орнууд хамгийн бага зэргээр дасан зохицсон байдаг ажээ. Хэрвээ цохилт хөгжилтэй орнуудад тусвал, энэ нь дээд хэмжээний материаллаг алдалдал болдог. Хөгжиж байгаа орнуудад материаллаг хохирлууд нь арай бага, хирнэ харамсалтай нь хүн амд хохирол маш их байдаг» гэлээ.

Түүнчлэн, энэхүү судалгааны тоо баримтуудыг даатгалын компаниуд гаргасан гэдгийг ойлгох хэрэгтэй юм гэж Дэлхийн онгон байгалийн сангийн “Цаг уур ба эрчим хүч” хөтөлбөрийн удирдагч Алексей Кокорин хэлээд

«АНУ-ын далайн хар салхи нь мэдээж хэрэг, маш их хохирол авчирсан. Гэхдээ бүх хохирол нилээд өндөр даатгалтай байсан. Үүнтэй адилхан үзэгдэл Бангкок ч юм уу, өөр нэгэн газар гарахад илүү хохирол учруулсан байдаг. Гэтэл даатгагчдын мөнгөн дүн бараг бүртгэгдээгүй байдаг» гэв.

2012 онд гарсан байгалийн бусад гамшигуудын дунд Итали, Их Британи болон өмнөд-азийн бүс нутгийн үерийг тэмдэглэж байна. Индонези, Гватемал, Мексикт болсон газар хөдлөлтүүд. Камчаткийн болон Шинэ Зеландын галт уулын дэлбэрэлтүүд.

Бүхэлдээ, шинжээчид 2012 онд байгалийн цохилтуудын тоо нилээд нэмэгдэхийг ажиглаагүй байна. Харин цаг агаарын ер бусын байдал нь олонтоо гарах болжээ. Хүчтэй аадар бороо, зуд турхан, цочир хүйтэн болон ган гачиг нь жилийн турш дэлхий дахинд ажиглагджээ.

Хамгийн гол нь бүтэн жилийн турш ярьцгааж байсан өнөөх “дэлхийн сүйрэл мөхөл”болсонгүй. Эртний маячуудын цаг тооны бичигт бичиж үлдээсэн 2012 оны 12-р сарын 21-нд дэлхий сөнөх таамаг биелэлээ олоогүй .