ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Энэтхэг улсад хийж байгаа албан ёсны айлчлал орос-энэтхэгийн харилцааг хөгжүүлнэ гэдэгт найдаж байна. Энэ тухай тэр өнөөдөр Делид тус улсын ерөнхий сайд Манмохан Сингхтэй хийсэн яриа хэлэлцээрийн явцад мэдэгдэв. Путин тэмдэглэхдээ, өнөөдөр хоёр талын худалдааны эргэлт адил тэнцүү байгаа бөгөөд Орос улс болон Энэтхэг улс ойрын жилүүдэд 10 тэрбум долларын бараа эргэлтийн түвшинд гарахаар зорилт тавиад байна гэв. Энэ нь ялангуяа, хоёр талын цэргийн хамтын ажиллагааны салбарын амжилт юм. Путины ярьснаар, энэ нь хамтын ажиллагааны хэмжээндээ ч байгаа юм биш . Гэтэл зэвсгийн гэрээний нийт дүн энэ жил 7,5 тэрбум $  хүрээд байна. Хамгийн гол нь манай хоёр орны “харилцаа итгэлтэй шинжид оршиж байгаа юм “ гэж Путин хэллээ. Сингх хэлсэн үгэндээ, “Орос, Энэтхэгийн хоорондын харилцаа нь дэвшил хөгжлийг үргэлжлүүлэх болно “ гэж хэлснийг “Интерфакс” агентлаг уламжлав. Хоёр талын харилцан айлчлал нь эртнээс үр дүнтэй болохоо нэгэнт харуулсан төдийгүй, ийм айлчлалууд нь манай харилцаануудыг улам идэвхжүүлдэг юм. Энэтхэг улс Орос улстай харилцахад гол анхаарлаа хандуулдаг “гэж ерөнхий сайд нэмж хэллээ.