Египтийн сөрөг хүчний бүтцүүд исламын эрх баригчдын эсрэг “Үндэсний авралын фронт” дээр суурилан нэгдсэн нам байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай ням гаригт сөрөг хүчнийхний төлөөлөгчид сэтгүүлчдэд мэдэгдлээ. “Фронт нь нэгдмэл хүч бөгөөд хамтарсан тэмцэл явуулахын төлөө бүгдийг нэгтгэх болно ” гэж Египтийн Социал-ардчилсан намын тэргүүн Мохаммед Гхар мэдэгдэв. Ажиглагчдын үзэж байгаагаар, сөрөг хүчнийхний хөндийрөл нь “Мусульманы ахан дүүс” исламын намд үндсэн хуулийн дагуу явуулсан санал хураалтанд ялалт байгуулахад хүргэсэн.