АНУ-ын конгрессоор сайшаагдсан 2013 оны үндэсний батлан хамгаалалтын тухай хуулинд Дяоюйдао /Сэнкаку/арлуудын тухай болон Тайваны заалтуудыг оруулах болсныг Хятад улс эрс эсэргүүцэв. Энэ тухай БНХАУ- ын ГХЯ -ны тэргүүн Хуа Чуньин мэдэгдэв.

1960 онд гарын үсэг зурсан харилцан хамтын ажиллагаа болон аюулгүй байдлын баталгааны тухай АНУ,Японы хоорондын гэрээний зүйл заалтын тапаар  Хуа Чуньин ярихдаа, уг баримт бичгийг “тодорхой түүхэн цаг үед байгуулсан хоёр талын гэрээ” гэж нэрлэв. Тэрээр хэлэхдээ, энэхүү гэрээгээр, “ Хятадыг оруулан, гуравдагч орны ашиг сонирхолыг хөндөхгүй бөгөөд аливаа бусад орнуудын нутаг дэвсгэрийн маргаанд хутгалдах ёсгүй “гэж цохон тэмдэглэв. Өмнө нь АНУ аюулгүй байдлын гэрээнийн байдлын заалтуудыг үндэслэн Токиог Зүүн-Хятадын тэнгисийн нутаг дэвсгэрийн маргаантай асуудалд дэмжих төлөвтэй байгаагаа ойлгуулсан.

Түүнчлэн, Хуа Чуньин хэлэхдээ, Хятад улс нь “Тайванд аль ч улсаас зэвсэг нийлүүлэхийг эрс эсэргүүцэж байдгаа” сануулсан. Тэр хатагтай америкийн конгрессын гишүүдийг “хүйтэн дйаны сэтгэлгээгээ гээж” БНХАУ-ын сонирхолуудыг хүндэтгэхийг уриалав.