АНУ-ын ПДХ системийг дэлгэрүүлэх ажлын хүрээнд сири-түркийн хил дээр пуужингийн эсрэг “Пэтриот” цогцолборуудыг байрлуулсан байж магадгүй юм гэж Москва үзэж байна. Энэ тухай ОХУ- ын ГХЯ -ны тэргүүн Сергей Лавров телевизийн “Раша тудей” сувагт өгсөн ярилцлагадаа, хэрвээ тэдгээр пуужингууд нь довтолгооноос хамгаалахын тулд чиглэгдсэн бол, тэдгээрийг арай өөр байдлаар байрлуулах шаардлагатай” .

Шинжээчдийн үзэж байгаагаар, одоогийн байдлаар Натогийн “Пэтриот”-уудыг байрлуулах нь АНУ-ын ПДХ системийн хэсэг болох радарыг хамгаалахад нөлөөтэй гэж Лавров хэллээ. Ингэхдээ оросын дипломатын ярьж байгаагаар, АНУ нь тухайн тохиолдлуудад “ираны заналхийлэл рүү ” тохож байгаа аж.

Бүхэлдээ Түрк улсад “Пэтриот” цогцолборуудыг нийлүүлэх тухай сайд ярихдаа, өөрийн аюулгүй байдлын талаар санаа тавьж, Анкарагийн олон улсын гэрээнүүдийг эдгээр зорилгод ашиглах нь тэдний эрх гэдгийг Москва рүлээн зөвшөөрч байна гэв. Тэрээр сири-түркийн хил дээр нэг бус удаа зэвсэгт сөргөлдөөн гарсан гэдгийг хэлээд, Москва тэр бүр тохиолдолд Дамаскаас болсон явдлыг тайлбарлахыг шаардсаар ирсэн гэжээ.

Тэрээр цааш хэлэхдээ, Анкарад болон Дамаскад одоогийн бодит цагийн дэглэмээр гарч байгаа сөргөлдөөнүүдийг хэлэлцэж болох шууд холбооны суваг байгуулах тухай санал тавьлаа. Сирийн тал энэ саналыг зөвшөөрч байхад харин Түрк татгалзав.