Сирийн одоогийн засгийн газар химийн зэвсгийг ашиглавал энэ нь амиа егүүтгэж байна гэж ойлгогдох болно гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров үзэж байна. Тэрээр оросын “Russia Today” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа Сирид химийн зэвсгийг хэрэглэнэ гэдэгт итгэхгүй байна гэв. Сайд хэлэхдээ, Орос улс бусад өрнөдийн орнуудын нэгэн адил сөрөг хүчнийхний гарт химийн зэвсэг орвол хамгийн том заналхийлэл нүүрлэх болно гэж үзжээ.

Лавров хийсэн мэдэгдэлдээ, босогчдыг өрнөдийн түншүүд “ засгийн газартай яриа хэлцэл хийхгүй , гэхдээ тэмцлээ үргэлжлүүлэхийг уриалан, тэдэнд зэвсэг ба мөнгө олгож, моралийн болон улстөрийн дэмжлэг үзүүлж байгаа нь байдлыг сөргөлдөөнтэй болгож байна гэлээ.Түүнчлэн, Лавров хэлсэн үгэндээ, Орос улс сирийн ерөнхийлөгч Башар Асадыг албан тушаалаасаа огцрохыг ятгах гээгүй. Үүнийг Москвад санал болгож байгаа тэдгээр хүмүүс хийвэл зохилтой гэж тэр нэмж хэллээ.

Түүнчлэн, ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сирид гадаадын цэргийнхэн оролцож болохыг үгүйсгэсэнгүй.Тэрээр сирийн сөрөг хүчнийхнийг хүмүүсийг барьцаалж, халдлага зохион явуулах нь байж боломгүй зүйл гэжээ. Түүний ярьснаар, ийм маягийн логик нь хэрвээ өрнөдийн түншүүд“ алан хядагчдыг муу юм уу, ашиглаж болохоор нь ялгаж эхлэх юм бол “Ойрхи-Дорнодыг төдийгүй дэлхийн бусад хэсгүүдийг маш аюултай байдалд хүргэж болох ажээ”.