ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх болон Энэтхэгийн үндэсний конгрессийн удирдагч  Сони Ганди нартай уулзахаар төлөвлөөд байна. Түүнчлэн Путин энэтхэгийн сөрөг хүчний удирдагч Сушма Сварадж болон ерөнхийлөгч Прахаб Мукерджи нартай уулзалт хийнэ.

“Рособоронсервис” -тэй ойрхон эх сурвалжийн ярьснаар, Энэтхэг улсад зэвсэг нийлүүлэх салбарт томоохон хоёр гэрээнд гарын үсэг зурна гэж өнөөдөр оросын нэр хүнд бүхий “Российская газета” сонинд бичжээ. Энд Энэтхэгийн HAL үйлдвэр дээр 42 СУ-30МК сөнөөгч онгоцыг лицензээр угсрах тухай яригдах юм. Ингэснээр Энэтхэгийн Цэргийн зэвсэгт хүчний энэ төрлийн захиалгын нийт тоо хэмжээ 272 нэгж байгаа юм. Түүнчлэн, Энэтхэг улсад 600 орчим сая $ Ми-17В-5 төрлийн 59 нисдэг тэргийг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурна.

Нилээд хэдэн гэрээнүүдээс үзвэл Энэтхэг улсад “Рособоронсервис” нэгдлээс 2012 онд нийлүүлсэн зэвсгийн хэмжээ 50 % өсөх буюу 7,5 тэрбум долл. өснө гэж “Ведомости” сонины ярилцагч тэмдэглэжээ.

Эдгээр мегагэрээнүүд нь орос-энэтхэгийн цэрэг-техникийн хамтын ажиллагааг мөхөж байгаа мэт яриануудыг цагаасаа олоогүй гэж дүгнэхэд хүргэж байна гэж зэвсгийн шинжээч Константин Макиенко тэмдэглэв.