Үндэсний хоккейн лигийн \ҮХЛ\ удирдлагууд болон хоккейчдын үйлдвэрчний эвлэлийн цалингийн асуудлаар хийж байгаа хэлэлцээр дахиад үр дүнгүй боллоо. Хоккейчдын цалингийн хэмжээ болон бонусын талаар талууд тохиролцож чадсангүй. ҮХЛ-д гурав дахь сардаа локаут үргэлжилж байгаа ба тоглолтуудыг ирэх оны эхэн хүртэл хойшлуулсан юм. Энэ хугацаанд ҮХЛ 600 гаруй тоглолтыг алдаж байгаа ба энэ нь улиралын тоглолтын талаас илүү нь болж байгаа юм. ҮХЛ-ийн байнгын толглолтуудаас гадна задгай газар тоглодог “Бүх ододын тоглолт”, “Өвлийн сонгодог тоглолт” зэрэг тэмцээнүүдийг хойшлуулсан байна. Сүүлийн 20 жилд ҮХЛ-ийн бүх тоглолтыг хойшлуулж байгаа гурав дахь локаут нь энэ юм.