0Цагдаатай мөргөлдөх хүртлээ даамжирсан бямба гаригийн цуглаанаас хойш нийслэлийн Нью-Дели тойргийн нутаг дэвсгэр дээр таваас дээш хүнтэйгээр цугларахыг Энэтхэг улсын төр засаг иргэдэд хориглосон байна. Эн Ди Ти Ви телевизийн суваг өнөөдөр ингэж мэдээлсэн байна. Урьд нь Энэтхэг улсын зарим нэг хотууд тэр дундаа нийслэл хотод эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон юм. Оюутан охиныг бүлгээрээ хүчиндсний дараа аюулгүй байдлын арга хэмжээг чангаруулхыг оршин суугчид шаардсан юм. Тус тойргын бүх газар нутагт жагсаал цуглаан хийхийг хориглосон байна. Энэ дуулиантай гэмт хэргийг мөрдөн байцаах тусгай комиссийг Энэтхэг улсын засгийн газар байгуулаад байна. Хууль сахиулах байгууллагууд өнөөдөр нийслэл хотын гудамжуудад хийх эргүүлийн ажлыг чангаруулсан байна. Долоо хоногийн өмнө зургаан согтуу эр автобусан дотор 23 настай охиныг зодож хүчиндсэн юм. Оюутан охины бие нь маш муу эмнэлэгт хэвтэж байна. Тэрээр бямба гаригт анхны мэдүүлгээ өгсөн ба зургаан гэмт хэрэгтнүүдийг бүгдий нь баривчилсан байна