Дэлхийн хамгийн хойд зүгийн буддын хийдийг оросын Якутск хотын захад барих болно. Саха Якут улсын засгийн газрын хэвлэлийн алба энэ тухай мэдээлсэн байна. 2013 оны намар барилгын ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Үйлдвэрийн газруудын санхүүгийн дэмжлэг болон сүсэгтэн олны хандиваар Якутск хотын буддын хийдийг барьж байгуулна гэж хэвлэлийн алба мэдээлсэн байна. Харин засгийн газар нь буддын хийд барих газрыг Якутск хотын ойролцоо олгосон байна. Хийдэд мөргөлчидөд зориулсан тусгай анги нээхээр төлөвлөж байгаа ба хүссэн хүн бүрт нээлттэй байх болно.