Москва мужид цаг агаар дор хаяахад даваа гариг хүртэл хүйтэн байх ба зарим газар хасах 30 хэм хүрнэ гэж ОХУ-ын ОБЯ мэдээлсэн байна. Халаалтын хэрэгсэлүүдийг болгоомжтой хэрэглэхийг тус байгууллага анхааруулж байна. Өнгөрсөн шөнө москвагийн бүсэд өвөл эхэлснээс хойш хамгийн хүйтэн байлаа. Москва орчимд хасах 28,3 хэм, Москвад хасах 23 хэм байсан байна. 12-р сарын сүүлээр ийм хүйтэн байх нь ер бусын үзэгдэл бөгөөд арван хоёрдугаар сарын нормоос 12- хэмээр илүү байгаа юм гэж цаг уур судлаачид мэдэгдэж байна. Маргааш 12-р сарын 24-нд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд хэвийн журмаар ажиллах ба хэрвээ хасах 25 хэм хүрвэл бага ангийнхнийг гэрт нь үлдээхээр шийдээд байна.