НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими ойрын өдрүүдэд Сири улсад очиж, ерөнхийлөгч Башар Асад болон сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзана. АОЛ-ийн эх сурвалжаас иш татан Рейтер агентлаг ингэж мэдээлсэн байна. Логистикийн асуудал болон аюулгүй байдлын үүднээс тусгай төлөөлөгчийн айлчлалын товыг зарлаагүй байна гэж эх сурвалж мэдээлсэн байна. Энэ оныг дуустал Брахими албан ёсны айлчлалаар Москвад хүрэлцэн ирнэ гэж ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров бямба гаригт мэдэгдсэн юм. Сири улсад 2011 оны 3-р сард гарсан эсэргүүцлийн хөдөлгөөн нь аажимдаа сөрөг хүчний бүлэглэлүүдийн засгийн газартай хийж байгаа зэвсэгт мөргөлдөөн болон хувирсан юм. Одоогийн байдлаар НҮБ-д ирж байгаа янз бүрийн мэдээллээс харахад тус улсад үйлдэж байгаа хүчирхийллээс болоод 20-30 мянган хүн амь насаа алдаад байна.