Афганистаны нийслэл Кабул хотод өнөөдөр гарсан түймэр хотын төв захын хэдэн арван дэлгүүрийг бараатай нь хамт устгасан байна гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна.Энэ зах дээр ажилладаг тус хотын хамгийн том валют солилцооны газрыг хурдан газар авч байгаа түймэр устгах аюултай байсан нь нилээд түгшүүртэй байдал үүсгэлээ. Гал сөнөөгчид валют солилцооны газрыг аварч чадсан байна. Гэхдээ л урьдчилан нүүлгэн шилжүүлсэн байна. Цагдаагийнхний олгосон фургон машинд валют солилцооны газрын ажилтнууд хэдэн зуун мянган долларыг ачиж байгаагийн гэрч болсон хүмүүс шүлсээ залгин харж байсан гэж ХМХ-үүд бичсэн байна. Мөн тус зах дээр ажилладаг алт, мөнгөний дэлгүүрийг яаралтай нүүлгэсэн байна. Энэ зах нь афганы ерөнхийлөгчийн ордон болон тус улсын хэд хэдэн гол яамдын байрнаас километр хүрэхгүй зайд оршдог юм. Гал түймэрийг унтраахад Афганистан улс дахь НАТО-гийн хүчний цэргийн албан хаагчид оролцсон байна гэж мэдээлэлд өгүүлсэн байна. Хүний амь эрсдсэн болон хүн хэлмэгдсэн тухай мэдээлэл ирээгүй байна.