Шинэ үндсэн хуулиар явуулсан Бүх ард түмний санал хураалтад оролцсон египетчүүдийн 60 гаруй хувь нь үндсэн хуулиа дэмжсэн байна. Бүх нийтийн санал хураалтын урьдчилсан дүнгээс иш татан ОНХМХ-үүд өнөөдөр ингэж мэдээлжээ. “Улс үндэстнээ аврах фронт” египетийн гол сөрөг намын төлөөлөгч, Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын ихэнх нь шинэ үндсэн хуулийг дэмжсэн гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Санал асуулга хоёр үе шаттайгаар 12-р сарын 15, 22-ны өдрүүдэд явагдсан юм. Бүх ард түмний санал асуулгын албан ёсны дүнг даваа гаригт Каир хотноо Сонгуулийн дээд комисс тусгай хэвлэлийн бага хурлын үеэр зарлана гэж үзэж байна. Шинэ үндсэн хуулийн төслийн гол онцлог нь лалын эрх зүйн хэм хэмжээг хууль тогтоох байгуулалтын үндсэн зарчим болгож байгаад оршиж байгаа юм. Хэрвээ египетчүүд шинэ үндсэн хуулийг сайшаавал ойрын саруудад шинэ парламентын сонгууль болох ёстой ба түүнийг бүрэлдүүлснээр төрийн бүтцийг байгуулах ажил өндөрлөх юм. Үүнээс гадна Египет улсын дэд ерөнхийлөгч Махмуд Мекки огцорч байгаа тухайгаа бямба гаригт зарлалаа, учир шинэ үндсэн хуулийн төслийн дагуу дэд ерөнхийлөгчийн орон тоо байхгүй юм. Парламентын дээд танхимын Зөвлөлдөх зөвлөлийн шинэ гишүүд 90 хүнийг Египет улсын ерөнхийлөгч Мухаммед Мурси тусгай зарилгаар томиллоо. Өнөөг хүртэл үйлчилж ирсэн цорын ганц хууль тогтоох засаглалын сонгуулийн байгууллагыг тэрээр ийнхүү бүрдүүлж дууслаа. Шинэ депутатуудын нэрсийн жагсаалтад улс төрийн намууд, христос, коптын сүм, лалын шашны институтууд, эмэгтэйчүүдийн байгууллагуудын төлөөлөгчид орсон байна.