Монгол улсад Шинэ жилийн баярыг орос маягаар тэмдэглэдэг. 12-р сарын 31 нээс 1-р сарын 1-нд шилжих шөнө монголын UBS телевиз орос, монголын кино уран бүтээлчидийн бүтээсэн шинэ жилийн тухай хөгжимт үлгэрийг үзэгчиддээ хүргэнэ. Төсөлд UBS сувгаас гадна, Эрхүү хотын “Аист” телевизийн компани болон тэдний Улаанбаатар дахь салбар “Аист–Монголия” телевиз оролцох юм.

Шинэ жилийг европ маягаар тэмдэглэх заншил нь Монголд ЗХУ-ын үеэс иржээ. “Болор Шинэ жил” киног бүтээгчид монголчуудад энэ баярын онцлогуудын тухай сануулахаар шийджээ. Тэд хоёр монгол хөтлөгчийг Орос орноор Өвлийн өвгөн аавын /Дэд Мороз/ эрэлд аялуулжээ. Энэ тухай “Аист “телевизийн олон улсын нэвтрүүлгийн редактор Алена Тихонова хэлэхдээ

«Энэхүү зохиолын түүх маш хялбар юм. Хоёр монгол хөтлөгч Шинэ жилд бэлтгэж байна. Шөнө дунд болох гэж байна. Гэтэл Өвлийн өвгөн аав байдаггүй. Тэд хувь тавиландаа найдан, түүний эрэлд гарна. Эрхүү явж, Байгал нуур хүрч, сибирийн тосгонд очиж, дараа нь Москва хүртэл явна.

Эцсийн эцэст тэд түүнийг монгол, оросын эстрадын одуудын концертын тоглолтоос олдог. Дашрамд хэлэхэд, тэд бүгдээрээ, дуу дуулна, ингэхдээ орос дуунууд бас дуулна. Монголын дуучид тэдгээр дууг сэтгэлээсээ, нарийн мэдрэмжтэй дуулж байгаа нь биднийг гайхшруулсан» гэлээ.

Тэгээд ч, энэ бүх шинэ жилийн адал явдал нь Орос улсад их сэтгэлтэй, хүндэтгэлтэй ханддаг учраас бүтээсэн. Зохиолын үйл явдалд гарч байгаагаар, Баба-Яга /эмгэн шулам/ болон оросын бусад үлгэрийн баатрууд нь монголын үзэгчдэд таалагдана гэдэгт монголын телевизийн уран бүтээлчид итгэлтэй байна. Тэд кино зургийг павильонд бус, харин гада бодит нөхцөлд авчээ. Москва явж, сибирийн ойд очсон гэж Алёна Тихонова ярьж байна.

«Мэргэжил нэгт монгол нөхөд маань жаахан даарсан байх. Манай Эрхүүд кино зураг авч байх үед -40 С хүрч байлаа. Гэхдээ Монголд ч гэсэн бас л тийм хүйтэн байдаг. Харин биднийг энд оросын эсгий гутал аварч байлаа. Ер нь бол хэдий хүйтэн байсан ч, бид тэр хүйтэнийг ер мэдрээгүй» гэж Алена Тихонова хэллээ.

Монголын эстрадын одуудын оролцоотой орос шинэ жилийн баярыг шинэ жилийн эхний шөнө монголын телевизийн хоёр сувгаар буюу UBS болон “Аист –Монголия” үзүүлнэ.