БНХАУ-тай харилцааг сайжруулахыг хичээнэ гэж удахгүй Япон улсын ерөнхий сайд болох Либерал-ардчилсан намын тэргүүн Синзо Абэ мэдэгдэв. «Стратегийн нийтийн ашиг сонирхолыг үндэслэсэн хоёр улсад ашигтай харилцааг сэргээн хөгжүүлэх бодолтой байна» гэж өнөөдөр тэрээр сэтгүүлчидтэй уулзаж мэдэгдсэн байна. «Токиогийн хувьд Япон Хятадын хоорондын харилцаа хамгийн чухал хоёр талын харилцааны нэг юм» гэж тэрээр нэмж хэлэв.

Абэ БНХАУ-тай харилцааг сайжруулахын тулд 2013 оны эхээр өөрийн онц эрхт төлөөлөгч ГХ-ийн сайд асан Масихико Комуруг Бээжинг руу явуулах тухай үүний өмнө японы үйлдвэр худалдааны бүлгийнхний хэвлэл «Никкеи» сонин мэдээлсэн билээ.