Казахстан, Хятад улсууд Алтынколь-Хоргос төмөр замын шинэ гарцыг ашиглаж эхлэсэн тухай өнөөдөр «Казахстан темир жолы» компани мэдээллээ. Казахстаны Достык, БНХАУ-ын Алашанькоу хоёр өртөөг дамжсан ганц төмөр зам эдгээр хоёр улсыг өнөө болтол холбож байсан. Энэ замыг ашиглаж эхэлсэн 1991 оноос хойш 156 сая гаруй тонн ачаа тээвэрлэжээ. Гэвч түүний нэвтрэх чадвар хязгаарлагдмал байна. « Шинэ зам маш их чадавхитай. 2015 онд замын ачаа эргэлт 10, 2020 онд 15 сая тоннд хүрнэ» гэж «Казахстан темир жолы» компани мэдээлснийг «Интерфакс» дурдав.