АНУ-ын Сенат батлан хамгаалах салбарын 2013 оны төсвийн тухай хуулийн төслийг сайшаасан гэж өнөөдөр америкийн «Нью Йорк таймс» сонин мэдээлэв.АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурсны дараа хууль хучин төгөлдөр болно. Хуулийн дагуу Пентагоны гол төсөв 527,5 тэрбум доллар болно. Бас 88,5 тэрбум долларыг америкийн цэргийнхний гадаадад тухайлбал Афганистан улсад явуулах ажиллагаанд зарцуулна. Түүнээс гадна 17,4 тэрбум долларыг  АНУ-ын энергийн яамны батлан хамгаалах салбартай холбоотой цөмийн хөтөлбөрүүдэд гаргах юм. Эцэст нь төсвийг 633,4 тэрбумд хүргэж батлах юм.

Түүнчлэн тэнгисийн 1000  явган цэргийг АНУ-ын дипломат төлөөлөгчдийн газруудын аюулгүй байдлыг хангахаар явуулах тухай хуулийн төсөлд заажээ. Ливийн Бенгази хотод АНУ-ын Консулын газарт халдаснаас хойш элчин сайдын яамдыг хамгаалах асуудал тулгарав. Түүнээс гадна хуулийн төсөлд заасан ёсоор Ираны эсрэг хориг арга хэмжээг чангатгана. Шинэ багц хориг энерги, тээвэр, хөлөг оннгоцны үйлдвэрлэл зэрэг салбарт ажиллаж байгаа ираны компаниудыг хамрах юм.