ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагчийн Улаанбаатараас уламжласнаар, Худалдаа -эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын засгийн газар хоорондын комиссын XVI хуралдаан 12-р сарын 21-нд Монгол Улсын нийслэлд болж өндөрллөө. Энэ нь шинэ бүрэлдэхүүнээр хийсэн анхны хуралдаан билээ. Монголын ч Оросын ч хэсгийн удирдагчид солигдов. ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской оросын 58 хүнтэй төлөөлөгчдийг, Монгол улсын шадар сайд Д. Тэрбишдагва монголын төлөөлөгчдийг тэргүүлэв.

Хоёр улсын төлөөлөгчид хийсэн ажлаа нааштай дүгнэв. «Оросын тал засгийн газар хоорондын комиссын ХУ1 хуралдааны үр дүнд сэтгэл ханамжтай байна» гэж ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской мэдэгджээ. «Хоёр орны ажлын хэсгүүдийн гишүүд ба шинжээчид үр бүтээлтэй ажилласан» гэж Монгол Улсын шадар сайд Д. Тэрбишдагва комиссын ажлыг дүгнэн хэллээ.

«Бид шинэ 1800 км урт төмөр зам тавихад оролцохыг оросын компаниудыг уриж байна» гэж Д. Тэрбишдагва мэдэгдэв. Шинэ шинэ төсөлд оросын компаниудын оролцоо 49 хувь болж мэднэ гэж тэрээр тэмдэглэн хэлжээ.

Түүнээс гадна хоёр тал хилийн боомтуудын ажлыг сайжруулахаар тохиролцов. Орос Монголын төлөөлөгчид Хиагт-Алтанбулаг хянан нэвтрүүлэх газрыг өдөр шөнөгүй ажиллах дэглэмд шилжүүлэхээр тохиролцсон байна. Мөн Ханх Монд боомт одоо долоо хоногт таван өдөр ажиллаж байгаа бол долоо хоног ажиллах болно. Хянан нэвтрүүлэх газрын үйл ажиллагааг сайжруулах нь Байгал-Хөвсгөл чиг замаар жуулчдын тоог нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж шинжээчид тэмдэглэв.

Монголын тал нефтийн бүтээгдэхүүний импортээр урт хугацааны хэлэлцээр «Роснефть» компанитой байгуулахад бэлэн байгаагаа сүүлийн үед анх удаа илэрхийлэв. Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва үүнийг комиссын хуралдаан дээр батлав. Эдүгээ Улаанбаатарын нэг сарын мэдүүлгийг үндэслэн нийлүүлж байгаа нь үнийг хэлбэлзүүлэхэд хүргэж байна. Монгол Улсад нийлүүлж байгаа шатахууны 85 гаруй хувь нь «Роснефть» компанид ногдож байгааг дурдая.

« Одоо «Эрдэнэт» комбинат болон «Монголросцветмет» пүүсийн хөдөлмөрийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх дээр ажиллаж байна. Тэдгээрийн нөөцийг ашиглах хэрэгтэй. Түүнчлэн хоёр орны хөрөнгө оруулалтын ачаар «Улаанбаатар төмөр замын» дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлсэн» гэж Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва комиссын ажлыг дүгнэн хэллээ.

Түүнчлэн үндсэн асуудлаас гадна хүрээлэн буй орчин хамгаалах, хил дамнасан байгалийн тусгай хамгаалалттай газарт харилцан ажиллагаа явуулах асуудлыг авч үзжээ. Тухайлбал ойн аж ахуйн салбарт гал түймэртэй хамтран тэмцэх, ой хамгаалах асуудлыг хэлэлцсэн байна. Монголын талын хүсэлтээр оросын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд ой модыг хорт хорхой шавжаас хамгаалах вакциныг боловсруулж эхлэнэ.

Усан нөөцийг оновчтой ашиглах, хянах, мониторинг хийх талаар хамтын ажиллагааг хөгжүүлж, хамтрасан хэдэн төслийг хэрэгжүүлэх нь зайлшгуй чухлыг талууд тэмдэглэв.

Засгийн газар хоорондын комиссын ХУ1 хуралдаанд оролцогчид ойрын үед шийдвэрлвэл зохих асуудлуудыг тодорхойлов. Тээвэр, энерги, экологи, нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, ураны хүдрийг ахин боловсруулах зэрэг салбар хоёр орны сонирхолын хүрээнд байна.

Орос Монголын засгийн газар хоорондын комиссын ХУ1 хуралдааны дүнгээр Сергей Донской, Д. Тэрбишдагва нар төгсгөлийн протоколд гарын үсэг зурав.

Мөн тэр өдрийн орой Сергей Донской Монгол Улсын ерөнхий сайд Норовын Алтанхуягтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлыг авч үзэж хэлэлцжээ.