Одоогоос үнэтэй согтууруулах ундаа уух болон тансаг дайллага хийхийг хятадын цэргийн дарга нарт хориглов. Си Зинпиний даргласан ХКН-ын ТХ-ны Цэргийн зөвлөлийн батласан Хятадын Ардын чөлөөлөх армийн дээд удирдлагын даган мөрдөх «арван дүрэмд» дээрх захирамж багтсан байна.

Одоо генерал,адмиралууд юуны түрүүнд Цэргийн зөвлөлийн гишүүд уулзах үеэр «улаан гудаслаг хивс, хүндэт харуул, тоглолт, бэлэг дурсгалын зүйлийг» хоригложээ.Мөн түүнчлэн албан томилолтын үеэр тансаг зочид буудалд байрлахыг генералуудад хориглов. Тэдний байцаах аялал хүн амд саад тотгор учруулах ёсгүй.

Түүнээс гадна ялангуяа гадаад орнуудаар хийх аялалын хугацааг хорогдуулах юм. Ерөнхий хоосон үг хэллэг хэрэглэлгүй товчхон ярихийг цэргийн дарга нарт зөвлөжээ.

ХКН-ын ТХ-ны Цэргийн зөвлөлийн гишүүд «эхнэр хүүхдүүдээ болон захирагдсан хүмүүсийг чанга сахилгатай болгож, хахууль авахаас сэрэмжлэх ёстой».

Эдгээр ёс суртахууны хэм хэмжээ нам-төр засгийн аппаратын дээгүүр албан тушаалтай түшмэдэд өгсөн захирамжийн олон заалтыг давтаж байна. Энэ сарын эхээр ХКН-ын ТХ-ны УТТ-ны хуралдаан дээр мөн захирамжийг уншиж сонсгосныг ИТАР- ТАСС агентлаг дурдав.