Өмнөд Солонгосын рэпер Сайгийн «Каннамын арга маяг» гэдэг дууны клипийг Youtube-д 1 тэрбум хүн сонирхон үзжээ. Энэ нь нэг ёсны үнэмлэхүй дээд амжилт юм. Урьд нь 2010 онд канадын дуучин Жастин Биберийн «Бэби» дууны клип энэ талаар тэргүүлсэн билээ. Түүний клипийг 800 сая хүн сонирхон үзжээ. Google Интернет-компанийн мэдээлснээр өмнөд солонгосын рэперийн клипийг өдөр бүр 7 -оос 10 сая хүртэл интренет хэрэглэгч сонирхон үзэж байна.

Рэпер Сай клипдээ Сөүлийн Канаама дүүргийн чинээлэг оршин суугчдын аж байдлыг хошин маягаар дүрслэн харуулж байна. Гэвч дууны сэдэв биш ер бус бүжиг, хөдлөл клипэд анхаарал татав. Дэлхийн олон орны залуучууд дууриалган бүжиглэж байна. Сүүлийн саруудад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, хятадын нэрд гарсан зураач Ай Вэйвэй нар болон хятадын робот, филиппиний хоригдолууд «Каннамын арга маягаар» бүжиглэгсдийн дотор байна.