ШХАБ-ын хүрээнд хамтран ажиллах нь Орос улсын хувьд гадаад улс төрийн бодлогын нэн чухал урьтлал байсан, байсаар ч байна гэж ерөнхийлөгчийн ШХАБ-ын хэрэг эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кирилл Барский өчигдөр «Оросын дуу хоолой» радиогийн сайтад нийтлүүлсэн өгүүллэгдээ мэдэгдэв.Дэлхийн илүү олон улс тус байгууллагатай хамтран ажиллахыг хүссэн явдал шувтарч байгаа оны нэг ёсны шинж тэмдэг болсон гэж Барский үзэж байна.

Афганистан улс ажиглагчийн статустай болж, Турк яриа хэлэлцээ хийх түнш болов. Яриа хэлэлцээний түншийн хувьд байгууллагын үйл ажиллагаанд оролцож байгаа Белорус,Шри Ланка хоёр болон Азербайжан, Армени, Бангладеш улсууд ШХАБ-ын дэргэдэх ажиглагчийн статустай болох мэдүүлэг ирүүлээд байна. Түүнээс гадна Энэтхэг,Пакистан хоёр улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болохыг эрмэлзэж байна. Үүнтэй холбогдуулан шинэ гишүүдийг ШХАБ-д элсүүлэх хууль зүй, санхүү, захиргааны болзолыг уялдуулан зохицуулах ажлыг үргэлжлүүлж байна. Энэ ажил дууссанаар ШХАБ-ыг өргөжүүлэх зам нээгдэх юм.