2012 онд Орос Монголын хоорондын худалдааны эргэлтийн хэмжээ бараг 2 тэрбум доллар болно гэж ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской Орос-монголын худалдаа-эдийн засаг, ШУТ-ийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комиссын ХУ1 хуралдаан дээр мэдээлэв. 2011 онд Орос Монголын хоорондын худалдааны эргэлт 1,6 тэрбум доллар болсон билээ. Энэ оны мөн үзүүлэлт барагцаалбал 1,8 тэрбум долларт хүрэх байх гэж Монгол улсын дэд ерөнхий сайд Д.Тэрбишдагва үзэж байна. Талууд хуралдааны үр дүнгээр орос-монголын хилийн боомтын гаргах оруулах үйл ажиллагаа болон оросын компаниудаас Монголд улсад төмөр зам тавих ажлыг идэвхжүүлж түүнчлэн оросын нефтийн бүтээгдэхүүний урт хугацааны нийлүүлэлт ба өөр хэдэн төслийг хэрэгжүүлэх асуудлаар тохиролцов. Орос-монголын худалдаа-эдийн засаг, ШУТ-ийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгээр Донской,Тэрбишдагва нар төгсгөлийн протоколд гарын үсэг зурав.