Якутын «Ленские столбы» байгалийн нөөцийн газрыг ЮНЕСКО-гийн дэлхийн соёл, байгалийн өвийн цэст албан ёсоор багтаав.Тэр олон улсын нэр хүндтэй цэст багтсан оросын 25 дахь объект болсон. Олон улсын хэмжээний эрдэмтдийг оролцуулан 10 жилийн турш хийсэн судалгааны үр дүнд ийм шийдвэр гаргажээ. «Ленские столбы» бол Покровск хотоос барагцаалбал 100 км зайтай орших Лена мөрний эрэг дээрх геологийн байгууламж юм. Энэ мөрний эргийн дагуухь бараг 100 метр өндөр ер бус сонин хэлбэртэй гоё хэдэн хадыг «столбы» гэдэг. Байгалийн нөөцийн газар 500 мянга орчим га бүхий талбайтай. Энд малтлага, судалгаа хийж байгаа хийгээд экологийн аялал жуулчлал хөгжсөн байна.