Сүүлийн жилүүдэд Орос улсад Интернетээс аялалд хамт явах хүнээ олж авдаг болоод байна. Ингэхдээ гадаад орнуудаар явахдаа, эх орноороо тойрон аялал хийхдээ болон ажлаар болоод жуулчлахаар явахдаа…

Оросын машин замуудын дэргэд гараа өргөөд зогсож яваа хүн олонтоо тааралддаг. Зарим нь бүр зориудаар ингэж зогсдог. Учир нь тэд ямар нэгэн суурин газрууд руу очих ёстой бөгөөд автобус юм уу, галт тэрэгний тасалбар авах мөнгөгүй юм. Бусад нь зөвхөн машин дээр төвлөрдөг. Үүнийгээ тэд маш сонин сайхан, романтик гэж үздэг. Гэвч энэ нь жолоочийн болон аялагчийн хувьд аюултай байж мэдэх юм.

Интернет хөгжих явцад “сүлжээний” автостоп бий болсон. Тусгай сайтууд, жишээлбэл dovezu.ru юм уу, нийгмийн сүлжээний бүлэгүүд гарсан. Тэнд жолооч нар болон зорчигчид өмнө нь харилцаж, чиглэлээ тохиролцон хамтран аяладаг. Зарим Интернет порталуудад аялагчдыг хэнтэй аядах гэж буйг танилцуулах үүднээс жижигхэн анкет бөглөхийг санал болгодог байна.

Аялалын чиглэлүүд янз бүрийн байна. Энэ нь хотуудын хооронд, хот дотор ажил руугаа, сургууль юм уу зүгээр ойр зуур ажлаар ч гэсэн явж болдог. Жишээ нь ажлын өдөр Москвагийн нийтийн тээврийн хэрэгсэл нэг өдөрт 5 сая албан хаагчдыг тээвэрлэдэг. Нөгөөтэйгүүр, москвагийн бусад иргэд өөрсдийн хувийн машинаараа явдаг.

Хэрвээ хамтдаа явж байхаар тохиролцож чадвал, хоёуланд нь ашигтай байх болно. Зорчигч метронд юм уу, автобусанд чихэлдээд явснаас тав тухтай машинд суугаад явах нь илүү байлгүй яахав дээ.Ингэхдээ жолоочид бензинд хэмнэлттэй. Зарим хотуудад, жишээ нь сибирийн Омск хотод “ардын“ таксийг зохион байгуулсан. Жолооч нар өмнө нь өөрийн чиглэлийг гаргаж, дараа нь нийтийн тээврийн автобусны буудлуудаас зам дагуу явах хүмүүсийг авдаг. Тэднийг багахан мөнгөөр хүргэдэг.

Бусад авто сонирхогчид байнга хотуудын хооронд явдаг бөгөөд машиндаа зорчигч авахад бэлэн байдаг.“Московские новости” сонины сэтгүүлчид үүнийг өөрийн машины зогсоолоос таксины үйлчилгээ хийж байсан хүмүүс хийж буйг тодруулжээ. Ингэхдээ тэд Интернетээс төдийгүй, зүгээр л замын хажууд гар өргөсөн хүнийг авахад бэлэн ажээ.

Ийм их туршлагатай аялагчид хүнийг мундаг таньдаг, тэд хүнийг нэг хараад л энэ хүн аюултай юу, аюулгүй гэдгийг шууд тодорхойлж чаддаг. Ингэхдээ бүх хүмүүс өөр өөр зорилготой байдаг. Хэн нэгэн нь хүмүүст туслах гэж байхад, хэн нэгэн замын ханиа давхитай туслагчийн хувьд сонгон авдаг. Зорчигч жолоочийг зугаацуулж, замын турш нойрыг нь хүргэхгүй байлгадаг ба хэрэв техникийн эвдэрэл гарвал туслах боломжтой.

Интернетэд замын ханийг гадаадад хамт амрахын тулд хайдаг. Үүний тулд нилээд хэдэн шалтгаан бий: аялалын зардал, аюулгүй байдал болон компанийг эрэлхийлэхэд зардлаа хэмнэх үүднээс. Гэвч аялал жуулчны компаниудын шинжээчдийн анхааруулж байгаагаар, замын ханийг хайхдаа маш болгоомжтой сонгохгүй бол эвгүй байдалд орж мэдэх ажээ.