Япон, Өмнөд Солонгост засаг бараг нэг зэрэг солигдсон явдал эдгээр хоёр улсын гадаад бодлогод нааштай нөлөөлж байна. Өнөөдөр Японы Либерал-ардчилсан нам «Такэсима арлуудын өдрийг» зохион явуулахгүй шийдвэр гаргасан тухай зарлан мэдээлэв. Энэ нь Япон улс нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар үг яриагаа зөлрүүлж, Өмнөд Солонгостой харилцааг сайжруулах замыг эрэж байгааг тусган харуулав.

Шувтарч байгаа энэ онд япон-өмнөд солонгосын харилцаа эрс доройтов. Өмнөд Солонгосын урьдын ерөнхийлөгч Ли Мен Бак Токто (Такэсима) олтригт очсноос хойш улам хурцдсан юм. Сөүл дэлхийн 2-р дайнаас хойш энэ олтригийг нутаг дэвсгэртээ багтаажээ. Хоёр талаас хатуу ширүүн үг хэлж,мэдэгдэл хийж, бүр элчин сайд нараа дуудаж буцаав.

Япон, Өмнөд Солонгосын шинэ удирдагчид урьдын бодлогыг давж, шинэ харилцаа тогтоох уу? Улс төр судлаач Конгстантин Асмолов хэлэхдээ

«Өмнөд Солонгосын огцрох гэж байгаа ерөнхийлөгч Ли Мен Бак барууны консерватив бодлого явуулсан. Харин Пак Кын Хэ барууны аядуу бодлого баримтлана. Юм бүхэн өөр чиглэлээр явуулах үйл ажиллагаа амжилттай болох эсэхээс шалтгаална гэж бодож байна. Харин Япон улсад барууны үндэсэрхэг үзэлтэй зүтгэлтнүүд засгийн эрхэнд гарав. Японы ЛАН-аас гадна Токиогийн засаг дарга асан Исихара Синтаро тэргүүтэй хэт барууны нам бий болсон.

Энэ нь Токто арлуудын эргэн тойрны байдал цаашид хурцдана гэсэн үг. Түүнээс гадна Ясукуни сүмийн эргэн тойрны байдалтай холбоотой асуудал хурцдах бололтой. Японы тал энэ сүмийг цэргийн цогц хөшөө хэмээн үзэж байхад Солонгос, Хятад улсууд цэргийн гэмт хэрэгтнүүдийг хүндэтгэсэн хэрэг хэмээн дүгнэж байна. Иймээс түгшүүртэй байдал намжих тогтонги хандлага одоогоор алга гэж үзэж байна» гэв.

АНДБН-т буцаж байгаа АНУ ба урагш ахиж байгаа Хятад улсаас Токио Сөүлийн хоорондын харилцаанд хүчтэй нөлөө үзүүлнэ гэж оросын зарим шинжээч үзэж байна. Шинжээч Виктор Павлятенко хэлэхдээ

«Ли Мен Бакын консерватив чиг бодлого японы ардчилсан үзэлтнүүдийн бодлогод харшлав. Японд консерватив хүчин, БНСолонос Улсад илүү либерал хүчин засгийн эрхэнд гарав. Өөр олон хүчин зүйл хоёр талын харилцаанд нөлөөлж байна. Ялангуяа Хятад улс урагш ахих, АНУ АНДБН-т буцах хүчин зүйлүүдийг дурдая.

Токио Сөүлийн хоорондын харилцааны хөгжил эдгээр хоёр хүчин зүйл хэрхэн нөлөөлөхөөс шалтгаална. Харин Япон улс, Өмнөд Солонгос хоёр бие биедээ туслаж байгаа болохоор эдийн засгийн харилцан ажиллагааны чиг бодлог өөрчлөгдөхгүй хэвээр байх болно. Энэ чиглэл давамгайлна» гэв.

Япон, БНСолонгос Улсын хоорондын түгшүүртэй харилцааг зөөлрүүлэх зам амаргүй болно. Гэвч анхны алхам энэ талаар өөдрөг үзэл төрүүлсэн юм.