Владимир Путины хэвлэлийн бага хурал Орос улсад төдийгүй хилийн чанадад маш их анхаарал татаж байна. Дэлхий дахины шинжээчид оросын төрийн тэргүүний үгийг анхааралтай сонсож байв. Тэд үзэхдээ, гадаад орнуудын ерөнхийлөгчдөөс хэвлэлийнхэнтэй хэдэн цагийн турш, өргөн цар хүрээтэй асуудлуудаар ингэж ярих хүн тэр бүр байхгуй гэжээ. Шинжээчдийн зарим нь өөрсдийн санал бодлоо “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчидтай хуваалцсан.

Японд ялсан Либерал-ардчилсан намын тэргүүний Орос улстай энхийн гэрээ байгуулах асуудлаар яриа хэлэлцээрээ эхлэх удирдагчийн шийдвэрийг ерөнхийлөгч Владимир Путин “ чухал дохио” гэж нэрлэсэн. Орос улсын тэргүүний эдгээр үг хоёр улсын харилцаа дулаарах баталгаа гэж японы “Нихон Кэйдзай” сонины тоймч Ода Такэси тэмдэглээд

«Путины ярьсан зүйлүд нь оросын тал Японтой яриа хэлэлцээр хийх төлөвтэй байгаагийн ээлжит баталгаа юм. Одоо японы дипломатууд Хятад болон Өмнөд-Солонгос улстай харилцаа хурцадсантай холбоотой хүнд байдалд байна. Тухайлбал, Хятадтай Сэнкаку арлуудын асуудал хурцаар тавигдаж байна. Хүнд харилцаануудтай харьцуулбал, Орос улстай харилцаа харин ч амар тайван байна. Миний бодоход дараагийн ерөнхий сайд Синдзо Абэ /12 –р сарын 26 нд сонгогдох ёстой/ нь орос-японы харилцааг сайжруулах асар их хүсэлтэй байгаа болов уу» гэлээ.

Путины хэвлэлийн бага хурлыг Хятадад бас нүд салгалгүй ажиглаж байв. Ингэхдээ оросын удирдагчийн дэлхийн үйл явдлуудын асуудлаархи байр суурь нь бүр хятадын язгууртнуудынхтай нийцэж байгааг Бээжинд тэмдэглэжээ. Энэ тухай БНХАУ-ын Нийгмийн ухааны академийн мэдээлэл, олон нийтийн харилцааны хүрээлэнгийн захирал Чжан Шухуа “Оросын дуу хоолой” радиод хэлэхдээ

«Москвагийн Путины хэвлэлийн бага хурал дээр орос-хятадын харилцааны одоогийн байдлыг хамгийн сайхан үедээ байна гэж өндөр үнэлэлт өгсөн. Хятад улс энэ үнэлэлтийг бүрэн хуваалцаж байна. Одоо нийгэм, улстөр, эдийн засгийн хөгжлийн удидлагын туршлагатай холбоотой болон хоёр орны эрх баригч намуудын хооронд ашигтай туршлага солилцоо явагдаж байна» гэлээ.

Сирийн асуудлаар Орос улсын байр суурь хамгийн зүйд нийсэн хэвээр байна гэж “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа ираны улс төрч Фалех аль-Хамрам мэдэгдсэн. Хэвлэлийн бага хурлын үеэр ерөнхийлөгч мэдэгдэхдээ, сирийн асуудлыг зөвхөн энхийн замаар л шийдэж болно гэж хэлсэн. АНУ-д хамгийн гол юм бол Иракийн нефть, Иракийн баялаг болон иракийн стратегийн байдал чухал юм.

Путин энд Сирийн асуудлаар маш ухаантай, зөв төлөвлөгөөг тавьсан. Тэрээр Орос улсад тэнд ямарч сонирхол үгүй, тэд сирийн ерөнхийлөгчийг хувь хүнийх нь хувьд биш, харин хэрвээ ерөнхийлөгч Асад албан тушаалаасаа цэргийн замаар огцорвол, юу болох бол гэдэгт түгшиж байна. Тэр үед эмх замбараагүй явдал болж, иргэний дайн гарна.

Путины хэвлэлийн бага хурал 4 цаг 33 минут үргэлжлэв. Энэ хугацаанд 62 сэтгүүлч 81 асуулт тавьж чадсан. Тэдгээр нь Орос улсын гадаадын төдийгүй дотоодын бодлоготой холбоотой байлаа. Хамгийн их мэдэгдэхүйц асуултууд нь оросын нийгмийн тулгамдсан асуудлуудтай холбоотой байв.