НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр нацизмын баатруудыг өргөмжлөхийг буруушаасан тогтоолоор санал хураахад АНУ эсрэг санал өгсөнд ОХУ харамсаж байна. ОХУ-ын ГХЯ-ны баасан гаригийн мэдэгдэлд, энэ нь аймшигт дайнд тэмцэж алтан амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг доромжилсон үйлдэл гэж үзэж байна. Уг баримт бичигт, НҮБ-ын дийлэнхи олонхын дэмжсэн тогтоолыг ЕХ ны орнууд болон Украин улс дэмжихээс түдгэлзсэнд Москва “туйлын эргэлзэж” байна. НҮБ-ын тогтоолоор нацист хөдөлгөөнийг алдаршуулах болон “Ваффен-СС” хөдөлгөөний асан гишүүдэд зориулсан хөшөө дурсгалыг нээх, жагсаал цуглаан хийхийг буруушаасан юм. Тогтоолд Дэлхийн II дайны нацизмтай тэмцлэгчдэд зориулсан хөшөө дурсгалуудыг сүйтгэн доромжилж байгааг эрс буруушаасан юм.