Сансрын НАСА агентлагийн мэргэжилтэнүүд баасан гаригт ертөнцийн мөхөл болно гэх америкчуудыг тайвшруулахын тулд бүхий л бололцоогоо дайчилж байна гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлж байна. Энэ байгууллагад ердийн үед сансрын тухай асуултыг 90 орчим хүн утсаар тавьдаг байна . Гэвч сүүлийн долоо хоногт ертөнцийн мөхөлтэй холбогдуулан 200-300 хүн хандаж байгаа бөгөөд тэд чухам ертөнцийн мөхлийн тухай асууж байгаа аж. Ихэнхи хүмүүсийн сонирхолыг ертөнцийн мөхөл өөрөө огтхон ч татахгүй байна. Ардуудыг Нарны аймаг хэрхэн яаж дэлбэрэх тухай, манай гариг өөр гаригтай мөргөлдөх үү гэх мэт асуултууд сонирхолтой байгаа ажээ. Үүний дүнд НАСА-гийн мэргэжилтэнүүд тусгай сайтан дээр ертөнцийн мөхөл болохгуй, айхын хэрэггүй гэсэн утгатай киног байрлуулжээ. Түүнчлэн, сайтад 12-р сарын 21-ний өдөр ямарч аюулгүй хүн төрөлхтөний жирийн нэгэн өдөр хэвээр үргэлжилнэ гэсэн утгатай өгүүллүүдийг нийтэлжээ.Энэ сайт хүмүүсийн багагуй сонирхолыг татсан төдийгүй одоогийн байдлаар уг сайтыг 4,6 сая хүн үзжээ.