АНУ, Өмнөд Солонгосын шинжээчид хиймэл дагуулын авсан гэрэл зургуудад дүн шинжилгээ хийгээд Йонбен дэх ураныг баяжуулах үйлдвэрээс гадна ийм өөр үйллдвэрүүд БНАСАУ-д байгааг мэдэгджээ. Өнөөдөр Киодо агентлаг Өмнөд Солонгосын БХЯ-ны төлөөлөгчийн мэдээг үндэслэн энэ тухай уламжлав. Өмнөд Солонгосын БХЯ-ны мэдээлснээр БНАСАУ хэрэглэсэн түлшийг дөрвөн удаа ахин боловсрулаад бараг 40 кг зэвсгийн плутонийтой болсон байна.

2010 оны 11-р сарын сүүлээр БНАСАУ цөмийн хөтөлбөрөө өргөжүүлэхээ албан ёсоор батласан билээ. Йонбенд ураныг баяжуулах үйлдвэрт хэдэн мянган хурилдуур ажиллаж байна гэж Пхеньян зарлан мэдээлжээ.МАГАТЭ-гийн шинжээчид Йонбены үйлдвэрийн үйл ажиллагааг 2009 оны 4-р сар хүртэл ажиглав. Тэр үеээс БНАСАУ агентлагтай хамтран ажиллахаа больж, мэргэжилтнүүдий нь улс орноосоо гарган явуулжээ.

БНАСАУ 2005 онд өөрийгөө цөмийн зэвсэгтэй гүрэн улс хэмээн зарлав. 2006, 2009 онд Пхеньян цөмийн туршилт хийсний хариуд НҮБ-ын АЗ-өөс хориг тогтоов.