Өнөөдөр Оросын буддистууд тусгай мөргөл үйлдэх тухай Оросын Сангха уламжлалт буддын нэгдлийн хэвлэлийн алба мэдээлэв. Ийм мөргөл оросын бүх дацанд үйлдэх юм. Буддын шашинтан дэлхийн ба бүх хүн төрөлхтөний сайн сайхны төлеөө мөргөл үйлдэнэ.Түүнчлэн тэд 12-р сарын 21-нд «дэлхий дахин сөнөнө» гэсэн таамаглал бүх нийтийн сэтгэл санаанд зохисгүй нөлөөлсний уршгийг арилгахын төлөө мөргөл үйлдэх юм.

Оросын буддистууд «дэлхий дахин сөнөнө» гэдэгт итгэхгүй байна гэж үүний өмнө тэд мэдээлсэн билээ. 2012 оны 12-р сарын 21-нд майя хуанли дуусах өдөр дэлхий дахин сөнөхгүй гэж майя индианчуудын соёлыг судлаж байгаа мэргэжилтнүүд бас анхааруулсан юм.