ОХУ-ын БХЯ-ны шинэ удирдлага Mistral ангилалын нисдэг тэрэг тээгч хоёр хөлгийг Орос улсад үйлдвэрлэхээс татгалзсан тухай өнөөдөр «Ведомости» сонин бичжээ. Үүний хамт Францад ийм хоёр хөлөг онгоцыг гүйцээж үйлдвэрлэх тухай ОХУ-ын засгийн газрын түшмэл сонинд мэдээлсэн байна. Mistral ангилалын нисдэг тэрэг тээгч хоёр хөлөг үйлдвэрлэх тухай 1,15 тэрбум еврогийн өртөг бүхий хэлэлцээрт 2011 оны 6-р сард Петербургад гарын үсэг зурсан билээ. Эхний хоёр хөлөг онгоцыг францын Сен-Назере хөлөг онгоцны үйлдвэрт үйлдвэрлэхээр хэлэлцээрт заажээ. Анхны «Владивосток» хөлөг онгоцыг үйлдвэрлэж байгаа хийгээд 2014 онд түүнийг Оросын Тэнгисийн цэргийн хүчинд дамжуулж өгөхөөр төлөвлөжээ. 2 дахь «Севастополь» хөлөг онгоцыг 2015 онд ашиглалтад оруулна. Эдгээр хоёр хөлөг онгоц Владивостокод байрлана. Францын компаниуд нисдэг тэрэг тээгч хөлгүүдийн дэд бүтцийг байгуулахад оролцож мэднэ. Эдгээр хоёр хөлөг онгоц ОХУ-ын Номхон далайн флотын хамгийн том нэгж болно.