Өнгөрсөн хоногт Орос улсад 150 гаруй хүн хахир хүйтнээс болж хохиров. Хоёр хүн амь үрэгдсэн хийгээд 58 хүнийг эмнэлэгт хэвтүүлжээ. Орост хүйтэрснээс хойш 700 хүн хохирол амсаж, 56 нь амь үрэгджээ. Орос улсад арваад хоног хахир хүйтэн байна. Москвад 18, Сибирьт 50 хэм хүйтэн болж байна. Хахир хүйтнээс болж сургуулийн хичээлийг түр зогсоов. Замд машинууд эвдэрч, барилгын ажил тасалдаж байна. Өчигдөр Оросын Алтай хязгаарт хахир хүйтнээс болж онц байдал тогтоов.