Хөрөнгө оруулах хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх нь өнөөдөр Улаанбаатарт нээгдсэн Орос-монголын худалдаа-эдийн засаг, ШУТ-ийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комиссын ХУ1 хуралдааны гол сэдэв болно. Оросын хэсгийг байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской, дэд ерөнхий сайд Д.Тэрбишдагва монголын хэсгийг тус тус тэргүүлж байна.

«Комиссын хуралдаанаар «Эрдэнэт», «Монголросцветмет», «Улаанбаатар төмөр зам» зэрэг орос-монголын хамтрасан томоохон үйлдвэрийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэнэ» гэж ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны хэвлэлийн атташе Анна Акулова ИТАР-ТАСС-ын сурвалжлагчад мэдээллээ.

Талууд дээр дурдсан төслүүдээс гадна ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад элссэнтэй холбогдуулан орос-монголын худалдааг либералчлах асуудлыг авч үзэх юм. Түүнчлэн хүмүүнлэгийн хамтын ажиллагаа тухайлбал соёл,боловсролын салбарт харилцан ажиллах асуудлыг хөндөж хэлэлцэнэ. Талууд хуралдааны үр дүнгээр протоколд гарын үсэг зурах юм.

12-р сарын 19,20 өдрүүдэд комиссын хуралдааны өмнө хэсэг шинжээч протоколын зүйл ангийг уялдуулан зохицуулав. Орос-монголын хамтын ажиллагаанд хамаатай яам, тусгай газар, компаниудын төлөөлөгчид хэсгийн бүрэлдэхүүнд оржээ.