БНАСАУ-ын албан ёсны удирдлага эрх баригч «Сэнури» намын төлөөлөгч Пак Кын Хе Өмнөд Солоногосын ерөнхийлөгчээр сонгогдсныг дэлгэрэнгүй тайлбарлаагүй гэж өмнөд солонгосын ажиглагчид тэмдэглэв. Сонгуулийн дүнг зарласны маргааш нь ЦТАК агентлаг сонгууль болсон тухай мэдээлсэн ч үр дүнгий нь тайлбарлаагүй, тэргүүлэгчийг нэрээр нь дурдаагүй байна. Урьд Өмнөд Солонгосын сонгуулийн өмнөх кампанит ажиллагааны явцад БНАСАУ-аас «Сэнури» намыг эрс шүүмжлэсэн билээ.

Умард Солонгосоос сонгуулийн дүнд ийнхүү хандсан нь өмнөд солонгосын урьдын удирдлагын БНАСАУ-ын талаархи хатуу чиг бодлогоос холдоно гэж Пак Кын Хе амлсантай холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Гэвч тэрээр Пхеньян цемийн хөтөлбөрөөсөө татгалзах явдлыг амлалтаа биелүүлэх урьдчилсан болзол болгон тавих бололтой.

Үүний хамт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч сонгуулиас хойшхи анхны хэвлэлийн бага хурал дээр үг хэлж, «аюулгүй байдлыг хангах асуудал бидэнд тулгарсныг» Умард Солонгосын алсын тусгалтай пуужингийн хөөргөлт харуулсан гэжээ. Энх тайвныг сахин дэмжих зорилгоор бүс нутгийн гүрэн улсуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэж Пак Кын Хе онцлов.